Долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар ээлжит хуралдаанаа хийдэг билээ. Энэ долоо хоногийн тухайд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарим сайд нарын хамтаар Саудын Арабын Хаант Улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийж буй.
Үүнтэй холбоотойгоор энэ удаагийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар цахимаар оролцож байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.