Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг баталлаа

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 54 секунд

НИТХ өнөөдөр 10.00 цагт хуралдаж, нийслэлийн 2025 оны төсвийн төслийг батлахаар байсан. Гэвч хуралдааны шууд дамжуулалт НИТХ-ын албан ёсны хуудсаар огт яваагүй бөгөөд хуралдсан эсэх нь тодорхойгүй байсан юм.

Тэгвэл бид энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хуваарийн дагуу хуралдаад, төсвөө баталчихлаа. 30 минутын дотор санал хураалт явуулаад, баталчихсан" гэлээ.

Сануулахад, нийслэлийн ирэх оны төсвөөс олны анхаарал татаж буй нэг хэсэг бол автомашин, авто замын татвар зэргийг 3-5 дахин нэмэгдүүлэх юм. Ингэснээр нийслэлийн Замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж төсвийн төсөлд тусгажээ. Тэгвэл төсвийн төсөлд тусгагдсан энэхүү тогтоол батлагдсан байна.

Өмнөговьд сургуулийн барилгын тааз нурж, 9 настай хүү бэртэж толгойдоо оёдол тавиулжээ
Өмнөговьд сургуулийн барилгын тааз нурж, 9 настай хүү бэртэж толгойдоо оёдол тавиулжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ