Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуульд Цай Инвэнь дахин ялалт байгууллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 18 секунд

Бямба гарагт болсон Тайванийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ДПП намаас нэр дэвшсэн Цай Инвэнь олонхийн саналаар ялснаар дахиад дөрвөн жил байр сууриа хадгалахаар боллоо. Бээжингийн зүгээс ням гарагт Тайванийг Хятадын нэг хэсэг гэж үзэх байр сууриа өөрчлөхгүй гэж хэлсэн бол Ерөнхийлөгч Цай Инвэнь Хятадын сүрдүүлэгт автахгүй гэдгээ мэдэгдсэн.

Сонгуулийн компанит ажлын гол сэдэвт Хятад улсын “нэг улс, хоёр систем” тогтолцооны асуудал байв. Ерөнхийлөгчийн албан тушаалаа авч үлдэж чадсан Цай Инвэнь "нэг улс, хоёр систем"-ийг эсрэг хүчтэй байр сууриа илэрхийлж байсан. Түүний Ардчилсан дэвшлийн нам(ДПП) парламентад олонх суудлыг авч чаджээ.

“Тайванийн дотоод асуудал юу ч байсан гэсэн дэлхийд нэг л Хятад байгаа. Тайван бол хятадын нэг хэсэг. "Нэг Хятад" бодлогоо өөрчлөхгүй” гэж Хятадын гадаад хэргийн сайд мэдэгдэлдээ дурджээ.

Хятадаас Тайванийг өөрийн газар нутгаа гэж үздэг ч, Тайваны зүгээс өөрсдийгөө Бүгд Найрамдах Хятад улс гэсэн албан ёсны нэрээр нэрлэдэг.

“Тайванийн иргэд ардчиллын үнэ цэнийг эрхэмлэдэг гэдгээ дэлхийд энэ сонгуулиар дахин баталлаа. Ардчилал, эрх чөлөө бол Тайванийн хамгийн үнэт зүйл бөгөөд Тайвань, АНУ-ын урт хугацааны харилцаа холбооны тулгуур багана” гэж Ерөнхийлөгч Цай хэлжээ. АНУ-тай эдийн засгийг хамгаалах асуудал дээр нягт холбоотой ажиллана гэж амласан байна.

Тайванийн Эх газрын асуудал хариуцсан зөвлөлийн зүгээс Хятад улсыг сонгуулийн үр дүнг хүндэтгэж, шахалт үзүүлэхээ болихыг хүсэж, “Засгийн газрын зүгээс Бүгд Найрамдах Хятад улсын ардчилал, эрх чөлөөг хамгаалах болно” гэж мэдэгджээ.

Та мэдэх ёстой

Тайвань 1987 он хүртэл цэргийн дэглэмийн дор байсан. Олон жил үргэлжилсэн ардчиллын төлөөх тэмцлийн үр дүнд авторитари дэглэмийг устгаж 1996 онд анхны ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулсан байдаг.

Хөрш Хятад улс Тайванийг өөрийн нэг муж гэж үздэг бөгөөд Тайванийн сонгуулийг үргэлж ойроос ажиглаж ирсэн. 

Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпин өнгөрсөн жил “нэг улс, хоёр систем”-ийг сонгохгүй бол арлыг хяналтдаа оруулахын тулд хүч хэрэглэнэ гэж анхааруулаад байсан юм.

Эх сурвалж: Reuters

Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд Аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ
Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд Аймгийн заан М.Лхагвагэрэл түрүүллээ
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.