Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр зохион байгуулагддаг уламжлалт барилдаанд 128 бөх зодоглолоо.
Барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нараар ахлуулсан чансаа өндөр 128 бөх зодоглосноос Завхан аймгийн Яруу сумын харьяат, аймгийн заан Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Монгол бөхийн өргөөнд болсон тус барилдаанд өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр үзүүрлэж, улсын харцага Б.Бат-Өлзий, улсын начин Э.Даш нар их шөвөгт шалгарсан байна.
Мөн саяхан Монголын Үндэсний бөхийн холбооноос “Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх журам”-ыг баталж, нийт барилдааны 50-иас доошгүй хувьд зодоглоогүй тохиолдолд улсын их баяр наадам болон цагаан сарын барилдаанд барилдуулахгүй байхаар зүйлчилсэн байна.
Б.Лхагвацэрэн