Монгол Улс, БНПУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 онд тохиож буйтай холбогдуулан эх орноо сурталчлах арга хэмжээний нэг болох “Үзэсгэлэнт Монгол орноор” гэрэл зургийн үзэсгэлэн болон соёлын арга хэмжээ БНПУ-ын Швиентокжиски мужийн Киельц хотноо 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгуулав. Тус үзэсгэлэнд Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Н.Батаа болон холбогдох албан тушаалтнууд, БНПУ-ын Швиентокжиски мужийн захирагч ноён Збигнев Кониуш, тус мужийн Иргэдийн хурлын дарга Анджэй Бэнтовски зэрэг бусад албаны төлөөлөгчид оролцлоо.
Тус үзэсгэлэнд хоёр улсын үндэсний хувцасны загвар үзүүлэх, ая дууны мэндчилгээ дэвшүүлж, мөн ирсэн зочдыг монгол , польшийн үндсэний хоолоор дайлав.
Уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, үйлдвэр, дэд бүтэц, зам, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах, Монголын хот, аймагтай найрамдалт харилцаа тогтоох зэрэг асуудлаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар болов.