БАЙР СУУРЬ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хориг алдагдалгүй төсөв батлах боломж олголоо

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 23 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. Ийнхүү шийдвэр гарагахад алдагдалгүй төсөв батлах, хууль дээдлэх зарчим баримтлах гэсэн хоёр үндэслэлийг тусгасныг мэдээллээ. Эдийн засагчдын зүгээс энэхүү хоригийг “Цаг үеэ олсон зөв шийдвэр болсон” гэж тодорхойлсон бөгөөд дараах байр суурийг илэрхийллээ.

------------------------

ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИХААС ӨӨР АРГАГҮЙ

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавих нь зөв. Зарим сэтгүүлч асууж байна “2025 оны төсөвт хэсэгчлэн хориг тавих байсан юм биш үү. Тодорхой урсгал зардлын тухайд асууж байна”.

Гэхдээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хоригт алдагдалгүй төсөв батлах, хууль дээдлэх зарчим баримтлах үндэслэлийг тусгаж бүхэлд нь маш зөв. Энэ бол бидний ярьж буй Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ч тэр, хувь эдийн засагчийн зүгээс болгоомжилж буй эрсдэлтэй төсөв болох, алдагдлыг бууруулах том агуулгаар нь харсан учраас бүхэлд нь хориг тавихаас өөр ямар ч аргагүй.

Тиймээс Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан нь цаг үеэ олсон шийдвэр боллоо. УИХ-д ч бас боломж олголоо гэж хэлж байна билээ. Энэ нь зөв. Учир нь хэтэрхий тэлсэн, өндөр зардалтай төсвийг өнөөгийн макро эдийн засгийн түвшинд нийцүүлж үр ашигтай болголоо гэж харж байна.

АЛДАГДАЛГҮЙ ТӨСӨВ БАТАЛЖ ЗАРЛАГАА ҮР АШИГТАЙ ЗАРЦУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Эдийн засагч Ч.Хашчулуун: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан нь зөв шийдвэр боллоо. Төсвийн орлого сайтай үед алдагдалгүй төсөв баталж зарлагаа үр ашигтай зарцуулж чиглүүлэх нь маш зүйтэй гэлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙН ДАРАА 2025 ОНЫ ТӨСВИЙГ ӨНӨӨГИЙН МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ УЯЛДУУЛАХ БАЙХ

Эдийн засагч Л.Энх-Амгалан: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан нь зөв шийдвэр боллоо. Ерөнхийдөө 2025 оны төсвийн орлогыг хэт өндөр төсөөлж, дагуулаад зарлага өссөн нөхцөл байдал ажиглагдаж байгаа юм. Ялангуяа урсгал зардал төсвийг тэлсэн. Үүн дээр үндэслэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан болов уу гэж харж байна. Иймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, төсвийн тодотгол хийж өнөөгийн макро эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулсан төсөв батлагдах болов уу гэж харж байна. 2025 оны төсвийг бодитойгоор тусгах шаардлагатай гэлээ.

Ж.Баярмаа: Ерөнхийлөгч данхар төсөвт хориг тавилаа. Гишүүдээ эс тоосон ч Ерөнхийлөгчийн хоригийг эрх биш хүлээн авах байх
Ж.Баярмаа: Ерөнхийлөгч данхар төсөвт хориг тавилаа. Гишүүдээ эс тоосон ч Ерөнхийлөгчийн хоригийг эрх биш хүлээн авах байх
 
Л.Гансүх: Хуулийн байгууллагын завхралыг Ц.Элбэгдорж удирдаж Б.Хурцаар хуулийн “хонгил“-ыг бариулсан
Л.Гансүх: Хуулийн байгууллагын завхралыг Ц.Элбэгдорж удирдаж Б.Хурцаар хуулийн “хонгил“-ыг бариулсан
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!