Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавьсан. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "Монгол Улсын Ерөнхийлөгч данхар төсөвт хориг тавьлаа, баярлалаа. Хоёрдугаар хэлэлцүүлгээс хойш газар үгүй мэт тайлбарлаж гүрийсээр “Засгийн газар буцаагаад татчихаа” гэсэн бидний шаардлагыг хүлээн аваагүй. Аргаа бараад “Амьдрал баян, Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавивал яах вэ” гэж мөн ч их хэлсэн дээ. Гишүүдээ эс тоосон ч Ерөнхийлөгчийн хоригийг эрх биш УИХ маань хүлээн авах байх оо. Хамгийн гол нь үр дүн" хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!