Ц.Туваан: Ямар нэг зөрчилгүйгээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн өмч рүү халдсан асуудалд маш их харамсаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

Ховд аймгийн Мянгад суман дахь "Халзан бүрэгтэй төсөл"-ийн талбайд иргэд жагсаал, цуглаан зохион байгуулж, тодорхой хэмжээнд эмх замбараагүй байдал үүссэн. Уг асуудалтай холбогдуулан Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Болсон үйл явдалд маш их харамсалтай байгаа. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ямар нэг зөрчилгүйгээр үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн өмч рүү халдсан асуудал гарсан. Манай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс харамсаж буйгаа илэрхийлье. Мэдээж тухайн компани өргөдөл, гомдлоо гаргаад хууль хяналтын байгууллагаар явах байх гэж бодож байна.

Газрын ховор элементийн чиглэлээр ахиц гарсан төсөл бол "Халзан бүрэгтэй төсөл". Гэвч ахиц гарч буй төслөө буруу мэдээллээр эсэргүүцэж буйг буруу гэж үзэж байгаа" гэх тайлбарыг өгсөн юм.

Г.Батзориг Хотын Ерөнхий менежерээр томилогджээ
Г.Батзориг Хотын Ерөнхий менежерээр томилогджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!