Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхтүвшин: Уучлаарай. Данхар төсвийг тануулж чадалгүй батлуулчихлаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталлаа. Тодруулбал, Монгол Улсын 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум, 278 сая төгрөг байхаар батлав.

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 3 их наяд 932 тэрбум 432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг 2025 оны төсвийн жилд 3.5 их наяд төгрөг байхаар тус, тус баталжээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин өөрийн цахим хуудаснаа "Уучлаарай, данхар төсвийг тануулж чадалгүй төсвийг 35'771'913'200'000 төгрөгөөр буюу өнгөрсөн оноос 60 хувиар нэмэгдүүлж, төсвийн алдагдлыг 1'907'174'400'000 төгрөгөөр батлуулчихлаа. Дөрөвхөн сарын өмнө ард түмэнтэй хийсэн нийгмийн гэрээгээ эрх баригч улс төрийн намууд, тэдгээрийн хамтарсан засгийн газар эрээ цээргүй зөрчсөн үйлдэл боллоо. Засгийн газар янз бүрийн шалтаг, заль, шахалт ашиглан бараг ямар ч буулт хийлгүй, оруулсан төсвөө хүч түрэн бүрэн батлууллаа. Тэд хамтдаа их хүчтэй юм байна.

Засгийн газар ард түмнээ сонсож чадахааргүй өндрөөс өндөрт хөөрсөн байна. Буцааж байранд нь буулгаж, хариуцлага тооцох цаг удахгүй ирэх байх. Төсвийн урсгал зардлыг бууруулах бид 4-ийн эхлүүлсэн шаардлагыг 25 гишүүн дэмжиж хүч түрсэн. Энэ тоо цаашид улам нэмэгдэх байхаа. Ард түмний боломжийн хулгайтай үр дүнд хүртэл нь тууштай тэмцэнэ" гэжээ.

Суудлын автомашины импорт жилийн өмнөхөөс 71.7 хувиар өсч 100 мянга давжээ
Суудлын автомашины импорт жилийн өмнөхөөс 71.7 хувиар өсч 100 мянга давжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -12 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.