Н.Алтанхуяг: Энэ олон гишүүд эсэргүүцсээр байхад хүч түрээд төсөв батлах гэж байгаагаас ич

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын Төсвийн байнгын хороогоор 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг төсвийн төсөлд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлэн "Та нар дэг барих ёстой юм уу, аж ахуйн нэгжүүдээ хөл дээр нь босгож улс орноо хөгжүүлэх ёстой юм уу.

Эсвэл дэг барьж байгаа нэрээр хүмүүсийн амыг бариад сууж байх ёстой юм уу. Энэ олон гишүүд эсэргүүцсээр байхад хүч түрээд төсөв батлах гэж байгаагаас ич. Ийм зүйл байдаггүй юм аа. Ц.Даваасүрэн уг нь манай тал байсан чинь ДАЙСНЫ ТАЛ болчихсон байна. Улс орноо хөгжүүлэх ёстой болохоос хэдэн гишүүдийн амыг "таглах" гэж энд суугаагүй. Одоо ийм тоглоомны ажлаа болимоор байна" гэлээ.

Б.Мөнхтамир: МИАТ ТӨХК-тай холбоотой худал мэдээлэл түгээж байгаа нь улс төрийн зорилготой, намайг солих гэсэн оролдлого гэж хардаж байна
Б.Мөнхтамир: МИАТ ТӨХК-тай холбоотой худал мэдээлэл түгээж байгаа нь улс төрийн зорилготой, намайг солих гэсэн оролдлого гэж хардаж байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!