Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-ын санхүүжилтээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн магадлалын төв зөвлөл, Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөл, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Өмнөговь аймгийн Нийгмийн даатгалын газар хамтран “Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход оролцож байгаа анхан шатны эмч нарыг чадавхижуулах” говийн бүсийн сургалтыг Өмнөговь аймагт 2024 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Говийн бүсийн сургалтад Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга нар, тэтгэвэр, тэтгэмжийн байцаагч, эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн гишүүд, сумдын эрүүл мэндийн төвийн эмч, байцаагч зэрэг 60 гаруй албан хаагчид танхим болон цахимаар оролцож байна.
Цаашид тус яам олон улсын үйл ажиллагааны ангилал (ICF)-ыг нэвтрүүлж зөвхөн өвчний оношоор бус үйл ажиллагааны үйлдлийн чадавхийг үнэлэх зорилтыг тавьж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!