Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Улс төрийн уршигтай шийдвэрээс болж нийгмийн даатгалын санд 4,7 их наяд төгрөгийн бодитой алдагдал үүсээд байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Улс төрийн уршигтай шийдвэрээс болж нийгмийн даатгалын санд 4,7 их наяд төгрөгийн бодитой алдагдал үүссэн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан онцоллоо. Тодруулбал тэрбээр, "Нийгмийн даатгалын, тэтгэврийн сангийн зардлууд жил ирэх тусам нэмэгдэж байна.

Өнгөрсөн жилүүдийн хэд хэдэн улс төрийн уршигтай шийдвэрээс болж нийгмийн даатгалын санд 4,7 их наяд төгрөгийн бодитой алдагдал үүсээд байна. Үүнийг би өнгөрсөн хугацаанд улстөрчдийн болон улс төрийн сонгууль дөхсөн шийдвэрээс үүдсэн УЛС ТӨРИЙН ӨРТӨГ гэж хэлнэ.

Цаашид Монгол Улс Нийгмийн даатгалын сангийн тогтолцоогоо шинэчлэхгүй бол хол явж чадахгүй. Тиймээс бидэнд тогтолцооны шинэчлэл зайлшгүй шаардлагатай" гэлээ.

Ж.Энхбаяр: Зуданд өртсөн 109 мянган малчин өрхийн банкны зээлийн хүүгийн төлбөрийг 2025 оны эхэнд төлөх учраас манай яамны төсөв өндөр харагдаж байгаа
Ж.Энхбаяр: Зуданд өртсөн 109 мянган малчин өрхийн банкны зээлийн хүүгийн төлбөрийг 2025 оны эхэнд төлөх учраас манай яамны төсөв өндөр харагдаж байгаа
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.