Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Сэтгүүлч Э.Ганхуягийг мөргөж, амь насыг нь хохироосон гэх Д.И-д холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр (2024.10.24) Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 11.00 цагт болно.

Хэргийг сануулбал, өнгөрсөн долоодугаар сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн ноцтой осол гарч, "Монголын радио"-ийн сэтгүүлч Э.Ганхуяг харамсалтайгаар амиа алдсан байдаг. Осол гаргасан жолооч нь согтолтын түвшин өндөр байсан гэх бөгөөд хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн билээ.

Хэрэв тухайн жолооч гэм буруутай нь тогтоогдвол "Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан байна.

Ослын улмаас машины төмөр хийцэд хавчуулагдсан 53 настай эрэгтэйг эсэн мэнд гаргажээ
Ослын улмаас машины төмөр хийцэд хавчуулагдсан 53 настай эрэгтэйг эсэн мэнд гаргажээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!