Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ослын улмаас машины төмөр хийцэд хавчуулагдсан 53 настай эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Цоорхой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 31 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км/ “А0102” дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн “Toyota Crown” загварын 2 зорчигчтой суудлын автомашин Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн “Hyundai Verna” загварын 3 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, “Hyundai Verna” загварын суудлын автомашины жолооч иргэн А /53 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 13 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Г.Дамдинням: ХХААХҮЯ урсгал зардлаа 180 тэрбум төгрөгөөр өсгөж, Соёлын яам сардаа 2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авах зардлыг төсөвт тусгасан байна
Г.Дамдинням: ХХААХҮЯ урсгал зардлаа 180 тэрбум төгрөгөөр өсгөж, Соёлын яам сардаа 2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж авах зардлыг төсөвт тусгасан байна
 
Маргааш Улаанбаатарт 26 хэм дулаан, хотын зүүн хэсгээр аадар бороотой
Маргааш Улаанбаатарт 26 хэм дулаан, хотын зүүн хэсгээр аадар бороотой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.