ШУУРХАЙ: Сэлэнгэ аймгийн засаг даргад А.Дашбатын нэрийг дэвшүүлсэн боловч өмнөх засаг Н.Лхагвадорж намын бодлогоо сөрөн өөрийн нэрийг дэвшүүлж ИТХ-ыг үймүүлж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Яг одоо Сэлэнгэ аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан үргэлжилж байна. Тодруулбал тус аймгийн ИТХ-ын даргаар МАН-ын төлөөлөгч Г.Бат-Орхоныг томилсон бол харин Засаг даргад хоёр хүний нэр яригдаж, нэр дэвшилттэй холбоотойгоор маргаан үүсэж эхэлжээ.

Тодруулбал, орон нутгийн сонгуулийн дүнд бүрдээд буй Сэлэнгэ аймгийн 41 төлөөлөгчийн 19 нь Ардчилсан намаас, нэг нь ХҮН намаас, 21 төлөөлөгч МАН-аас сонгогджээ.

Хуульд зааснаар олонх болсон нам засаг даргад нэр дэвшүүлэх эрхтэй учраас МАН-ын УЗ-өөс А.Дашбатын нэрийг дэвшүүлсэн аж. Гэтэл Сэлэнгэ аймгийн өмнөх засаг дарга болох Н.Лхагвадорж заалнаас өөрийн нэрийг дэвшүүлж, намын бодлогынхоо эсрэг дүрмээ зөрчсөн үйлдэл гаргажээ.

Уг асуудалтай холбогдуулан Сэлэнгэ аймгийн ИТХ засаг даргаа сонгож чадахгүй маргаантай байна. Тэгвэл МАН-ын дүрмээр шат шатны сонгуульд МАН-ын гишүүн нь тухайн нэр дэвшигчтэй квотоос илүү зэрэгцэж нэр дэвшсэн тохиолдолд намын гишүүнээс хөөх хүртэл арга хэмжээг авдаг юм байна.

П.Наранбаяр: Өнгөрсөн онд 32 сургууль, 99 цэцэрлэгийн байрыг 23.6 тэрбум төгрөгөөр түрээсэлсэн байна
П.Наранбаяр: Өнгөрсөн онд 32 сургууль, 99 цэцэрлэгийн байрыг 23.6 тэрбум төгрөгөөр түрээсэлсэн байна
 
“Зулын 25”-ны өдөр гал тахих ёслолын үеэр Монгол хэлээр ном хурна
“Зулын 25”-ны өдөр гал тахих ёслолын үеэр Монгол хэлээр ном хурна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!