Монголын уран зургийн галлерейд “Оны шилдэг бүтээл 2024” үзэсгэлэнг дэлгэжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монголын Уран зургийн галлерейд “Оны шилдэг бүтээл 2024” үзэсгэлэнг дэлгэжээ. Уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн энэхүү үзэсгэлэнд уран зураг, монгол зураг, график, уран баримал, сийлбэр, инстоляци, холимог техникийн нийт 50 гаруй бүтээлийг үзэгчдэд толилуулж байгаа юм. Энэ сарын 21-нд нээлтээ хийсэн тус үзэсгэлэн ирэх сарын 4 хүртэл үргэлжилнэ.

Монгол Улсын Засгийн Газрын “Журам батлах тухай” 2023 оны 391 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан “Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам”-ын дагуу шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах, уран бүтээлчдийг сурталчлах дүрслэх урлагийн "оны шилдэг бүтээл"-ийг жил бүр танилцуулдаг билээ.

Д.Ганбат: Надаас өөр цэргийн алба хаасан гишүүн байна уу, 126 гишүүний хэд нь хугацаат цэргийн алба хаасан юм бэ
Д.Ганбат: Надаас өөр цэргийн алба хаасан гишүүн байна уу, 126 гишүүний хэд нь хугацаат цэргийн алба хаасан юм бэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 6 хэм дулаан
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 6 хэм дулаан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!