Д.Ганбат: Надаас өөр цэргийн алба хаасан гишүүн байна уу, 126 гишүүний хэд нь хугацаат цэргийн алба хаасан юм бэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат цэргийн албаны үйл ажиллагаатай холбоотойгоор "Ер нь энэ 126 гишүүний хэд нь хугацаат цэргийн алба хаасан юм бэ. Надаас өөр цэргийн алба хаасан гишүүн байна уу. Энэ олон дарга нарын хэд нь алба хаасан байдаг юм. Үндсэн хуульд "Бүх нийтээрээ алба хаасан байх ёстой" гэж заасан. Гэвч энэ үүргээ биелүүлдэггүй.

Өөрөөр хэлбэл цэргийн албанд тэнцдэг залуус алга болсон байна. Бид ер нь бодлогоо өөрчлөөд, бүх нийтийг цэргийн албанд хамруулсан нь дээр. Одоо байгаа нэг жилийн хугацааг багасгаж, 6 сар болгох хэрэгтэй.

Үүнээс гадна батлан хамгаалах салбарт дроны анги байна уу. Бараг байхгүй байх. Бусад улс орнууд дроны ангитай болоод, өөрчлөгдөж эхэлсэн байна" гэлээ.

Петровис ШТС-аас 120-ын автобусны буудал хүртэлх замыг хааж шинэчилнэ
Петровис ШТС-аас 120-ын автобусны буудал хүртэлх замыг хааж шинэчилнэ
 
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Б.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хориг УИХ, Засгийн газрыг аварлаа. Сангийн сайд Б.Жавхлангаас эхлээд нүд нь таглараад чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!