Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДУЭЛЬ: Ө.Шижир VS С.Эрдэнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 45 секунд

Орон нутгийн ээлжит сонгуулийн дүнд Ардчилсан нам долоо аймагт засаглаж, харин НИТХ-д таван суудал авсан билээ. Тэгвэл хоёр шатны сонгуулийн дүнд намаараа хуваагдаж, зарим залуу гишүүд нь "ах" нараасаа салах цаг болсон гэдгээ ч хүчтэй дуугарч буй.

Эсрэгээрээ дүү нартаа адлуулсан Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ нарын хүмүүс залуучуудтайгаа зөрчилдөж, намаа хэн нь аврах марафон өрнөж эхэллээ.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир манай сайтад өгсөн ярилцлагадаа "С.Эрдэнэ дарга мэтийн хүмүүс “нам“ зарж амьдраад байгаа учраас АН “ах“ нараасаа салж, шинэчлэгдэх шаардлагатай байна" гэж байр сууриа илэрхийлсэн юм.

Харин түүний хариуд Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ "Ө.Шижир ээ, би чам шиг улс төрийн наймаачин биш. Би хэзээ хэнд намаа яаж зарсан талаар баримт нотолгоогоо харуулахгүй бол гүтгэсэн үндэслэлээр шалгуулна. Би чамаас танай Женкогоос айх зүйл огт үгүй" гэв.

Дашрамд сануулахад, Ардчилсан намын дүрэмд сонгуульд өмнөх суудлаа ахиулж, амжилт үзүүлээгүй дээд болон дунд шатны дарга нар хариуцлага хүлээж, тамгаа өгөх заалттай. Тэгвэл нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт тамгаа өгөхөө мэдэгдэж, мөн намын дарга Лу.Гантөмөр, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал нарыг давхар хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд буй.

Сүхбаатар дүүргийн засаг даргаар М.Алтангэрэлийг нэр дэвшүүлж, ИТХ-ын даргаар Х.Нямдагвыг сонгожээ
Сүхбаатар дүүргийн засаг даргаар М.Алтангэрэлийг нэр дэвшүүлж, ИТХ-ын даргаар Х.Нямдагвыг сонгожээ
 
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.