Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар дүүргийн засаг даргаар М.Алтангэрэлийг нэр дэвшүүлж, ИТХ-ын даргаар Х.Нямдагвыг сонгожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 24 секунд

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дүүргийн хурлын их танхимд хуралдлаа.

Тус хуралдаанаар:

1. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай

2. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг сонгох тухай

3. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг сонгож батлах тухай

4. Дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар төлөөлөгч Халзангийн Нямдагвыг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 82.9% саналаар сонголоо.

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5.2-т заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар ИТХ-ын төлөөлөгч Мөнхмагнайн Алтангэрэлийг Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид уламжлахаар болжээ.

Түүнчлэн дүүргийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүнд Х.Нямдагва, Д.Ганболд, Л.Отгонцэцэг, Б.Баттөр, Б.Энхзаяа, Э.Билгүүн, Б.Оюу-Эрдэнэ нар сонгогдсон байна.

Сүхбаатар дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас 23, Монгол Ардын намаас 12 төлөөлөгч сонгогдсон аж.

Дорнод аймгийн засаг даргаар Ш.Ёлыг нэр дэвшүүлж, ИТХ-ын даргаар Г.Цолмонг сонгожээ
Дорнод аймгийн засаг даргаар Ш.Ёлыг нэр дэвшүүлж, ИТХ-ын даргаар Г.Цолмонг сонгожээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ