Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

4.5 их наядын төсөвтэй метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Улаанбаатар метроны барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг зарлалаа. Тодруулбал, тендерийг 2024 оны арванхоёрдугаар сарын 9 -ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны арванхоёрдугаар сарын 9 -ны өдрийн 11 цаг 10 минут-д нээнэ. Харин их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Сөүл хотын метрог барьсан “Духуа инженеринг” компани үзүүлж байгаа юм.

Метроны нийт төсөвт өртөг нь 4,548,375,000,000 төгрөг аж.

Улаанбаатар метроны шугам ойролцоогоор 17.7км урттай. Толгойтоос Амгалан хүртэл үргэлжлэх бөгөөд нийт аяллын хугацаа 27 минут байна. Өргөгдсөн болон газар доорх 14 өртөө зогсоолтой. Зогсоол хоорондын зай 1.3 км. Зорчигч тээвэрлэх чадвар оргил ачааллын үед нэг цагт нэг чигт 17 мянгаас 26 мянган хүн тээвэрлэнэ. Мөн ил, далд инженерийн байгууламжууд хийж, метроны 14 өртөө зогсоолыг худалдаа, үйлчилгээний цэг байдлаар хөгжүүлэхээр төлөвлөжээ. Метроны барилга угсралтын ажлыг 2025 онд эхлүүлнэ.

Нийслэлд усан замын тээвэр эрхлэгчдийн үйлчилгээг бүрэн зогсоов
Нийслэлд усан замын тээвэр эрхлэгчдийн үйлчилгээг бүрэн зогсоов
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд