Монгол Улсын далайн захиргаанаас нийслэлийн хэмжээнд усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийг анхааруулав. Тодруулбал, нийслэлийн нутаг дэвсгэрт эрлэн, Тэрэлж, Туул гол, голын тогтоол усанд иргэд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд онцгой байдлын алба, цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүнтэй завьт болон хөдөлгөөнт эргүүлийг тодорхой байршлуудад ажиллуулсан. Тиймээс аж ахуйн нэгж, иргэдийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлж хийлдэг завь болон зориулалтын бус хөвөгч хэрэгслийг голд тавьж ашиглахгүй байх, усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхаарууллаа.
Мөн Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталсан Хөвсгөл аймгийн Засаг даргын энэ оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/508 дугаар захирамжаар Хөвсгөл аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн дуусах хугацааг өчигдөр /2024.10.02/ хүртэл байхаар тогтоосон. Тиймээ болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, цаашид гол, мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг тус газраас анхааруулжээ.