Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Буудлагын зэвсгийн сум сумлах багажийг Монгол Улсад анх удаа зохион бүтээжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 7 секунд

Шинжлэх ухааны академиас жил бүр эрдэм шинжилгээний байгууллага, ажилтанд нэг жилийн хугацаатай тэтгэлэг олгодог. Нийгмийн бодит хэрэглээ болгох боломжтой, онолын суурь судалгааны ажлын завсрын болон эцсийн үр дүнд зайлшгүй шаардлагатай, нэмэлт судалгаа, тооцоо, үндэслэл, боловсруулалт хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэг олгодог байна.

Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор, хошууч Б.Батбаярын санаачилсан “Буудлагын зэвсгийн сум сумлах багажийн бүтээц” сэдэвт суурь, хавсарга судалгааны төсөлт ажил дээрх тэтгэлэгт шалгарчээ.



Энэ төсөлт ажил нь батлан хамгаалах салбарт анх удаа хэрэгжсэнээрээ онцлогтой. Төслийн багийнхан 2020-2021 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан улс (БНӨСУ)-д явагдаж буй НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагааны X ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэжээ.

Тэд энэ үеэр бодит нөхцөлд суурь судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Уг судалгааны ажлын хүрээнд сум, галт хэрэглэлийг буудлагад бэлтгэхэд гарч буй эрсдэл, аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж буй шалтгааныг илрүүлжээ. Мөн дүгнэлт гаргасан нь уг төслийг хэрэгжүүлэх үндэслэл болсон байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын хэрэгцээг үндэслэн зохион бүтээгдсэн энэ багаж сум, галт хэрэглэлтэй харьцах үеийн аюулгүйн ажиллагааг бүрэн хангасан, авч явахад авсаархан, ашиглалт төвөггүй, удаан эдлэх, засвар авах чадвар өндөр, цэргийн сургалт бэлтгэлд, ялангуяа энхийг дэмжих ажиллагаанд ашиглахад нэн тохиромжтой зэрэг олон давуу олон шинэлэг талыг агуулжээ.

Энэ багажид Оюуны өмчийн газраас арван жилийн хугацаатай “Ашигтай загварын патент” авснаар Монголд анх удаа зохион бүтээсэн бүтээл боллоо гэж БХЯ мэдээлэв

Р.Эрдэнэбүрэн: Ирэх жилээс замын голд “мод өргөсөн“ цагдаа үзэгдэхээ болино
Р.Эрдэнэбүрэн: Ирэх жилээс замын голд “мод өргөсөн“ цагдаа үзэгдэхээ болино
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.