Х.Булгантуяа “УИХ-ын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлах тухай“ тогтоолын төслийг боловсруулах Ажлын хэсгийг ахална

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламентын өмнө хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх өндөр хариуцлагатай, өргөн цар хүрээтэй үйл хэрэг хүлээгдэж байгааг Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон билээ.

Энэ дагуу нийт 53 Ажлын хэсэг байгуулагдсан талаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж мэдээлэл өглөө. Тухайлбал,

"УИХ-ын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг батлах тухай" тогтоолын төслийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа ахалж, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Б.Баярбаатар, О.Саранчулуун, М.Нарантуяа-Нара нарын 15 гишүүнтэй ажиллахаар болжээ.

ШУУД: УИХ-ын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний талаар УИХ-ын Тамгын газраас мэдээлж байна
ШУУД: УИХ-ын 2024-2028 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөний талаар УИХ-ын Тамгын газраас мэдээлж байна
 
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хууль батлагдсанаар ямар нэг тайлбар, хөөн хэлэлцэх хугацаа сонсохгүйгээр хууль бус хөрөнгийг хураах нөхцөл бүрдэнэ
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хууль батлагдсанаар ямар нэг тайлбар, хөөн хэлэлцэх хугацаа сонсохгүйгээр хууль бус хөрөнгийг хураах нөхцөл бүрдэнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!