Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл 1.6 км авто зам барина

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Саппорогоос 25 дугаар эмийн сан хүртэл дулааны 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгож, 1.6 км хос шугамаар өргөтгөн шинэчлэх ажил энэ сарын 15-нд дуусна. Үргэлжлүүлэн нийслэлийн Замын хөгжлийн газраас уг байршилд 1.6 км авто зам барих юм.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү "Уг шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажлын тендерт зургаан аж ахуйн шалгарч, долоодугаар сарын 16-ны өдрөөс ажлаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгж 70-100 хувийн гүйцэтгэлтэй ажлаа үргэлжлүүлж байгаа боловч нэг аж ахуйн нэгжийн хариуцлагагүй үйлдлээс болж ажил удаашран, нэгдсэн хучилт хийх боломжгүй болоод байсан юм. Харин өнөөдөр бусад аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй зөвшилцөн нэмэлт хүч гаргаж, дулааны шугамын өргөтгөл шинэчлэлтийг гэрээнд заасан хугацаандаа буюу энэ сарын 15-нд дуусгахаар боллоо" гэв.

Автомашины дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулах эсэх санал асуулгыг нийгмийн сүлжээнд явуулна
Автомашины дугаарыг тэгш, сондгойгоор зорчуулах эсэх санал асуулгыг нийгмийн сүлжээнд явуулна
 
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Н.Мандуул: 500 сая ам.долларын бонд төгрөгийн ханшид дарамт учруулахгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.