СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэр шатаж, 13 настай хүү нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоногт гал түймрийн 2 дуудлага бүртгэгдэж, гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас барлаа. Тодруулбал шөнийн 03:54 цагт Баянзүрх дүүргийн 8-р хороонд айлын хашаа, гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу БЗДОБХ-ийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очход, 5 ханатай гэр бүрэн, 4х2 хэмжээтэй амбаар шатаж байсныг унтраасан. Уг гал түймэрт өртөж 13 настай хүүхэд нас барсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ. Сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байна. Иймд:

Иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, хүүхдийг гал түймрийн аюулаас сэргийлэх, хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

МЕТРО ХОТ: “ОРК“ жолоочдыг хатуу шийтгэе
МЕТРО ХОТ: “ОРК“ жолоочдыг хатуу шийтгэе
 
Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8 хувь байна гэж төсөөлсөн
Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8 хувь байна гэж төсөөлсөн
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!