Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЕТРО ХОТ: “ОРК“ жолоочдыг хатуу шийтгэе

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 54 секунд

Айл бүр өр зээл тавиад ч хамаагүй хөл дүүжлэх унаатай болохыг хүсдэг болжээ. Нөхцөл, шалгуур хөнгөнтэй автомашины зээлүүд, зээл олгогчид олширсон өнөө цагт түгжрэл буурах нь "Мянгуужингийн үлгэр" болсон гэдэгтэй маргах хүн байхгүй биз. Түгжрэл дээр нь нэмээд "орк" жолоочдын үйлдэл бусдадаа гай тарина. Товчхондоо өөрөөсөө бусад өрөөлтэй зохицож, нэгдэн нийлж, ойлголцож чадахгүй харанхуй масс Монголоор дүүрэн болжээ. Тэдний үйлдэл ч замын хөдөлгөөн дээр тодорхой харагдана.

Машинууд түгжрээд цувж явж ядаж байхад хажуугаар чихнэ. Энд тэнд машин таглаж тавьчихаад ямар ч утасны дугаар үлдээлгүйгээр алга болж хамаг нерв барна.

Явган зам, атобусны зогсоол, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ хааж тавина. Орк жолоочид энэ үйлдлийнхээ төлөө Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар 20 мянган төгрөгөөр л торгуульдаг.

Дуут дохио буюу сигналыг хаана ч хамаагүй, чанга чарлуулна... гээд зам дээрх ОРК-уудын талаар тоочоод байвал барагдашгүй. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хоноцын сэтгэлгээ зам дээр үйлчилж байна.

Эцэст нь монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон

Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэл "Өнөөдөр Монголын нийгэмд бүх хүрээнд шударга бус үйлдэл гаарсан. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтож, буурав гэдэг нь сонин. Үүнийг шинжлэх ухааны үүднээс зайлшгүй тайлбарлах шаардлага гарсан.

Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон.

Өнөөдөр шударга байх зарчим алдагдсан. Эдийн засгийн үүднээс шударга байна гэдгийг бол хуваарилалт гэдэг үг тохирох байх. Шударга ёс тогтоохын тулд шударга бус үйл үйлдсэн этгээдэд тодорхой хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулж, хохирлыг нь барагдуулах учиртай. Төрийн албан хаагчид, улстөрчид шуналаа татаагүй цагт ёс суртахуунлаг нийгэм тогтохгүй.

Шударга ёсыг тогтооход эр зориг маш чухал. Эр зориггүйгээр шударга ёс тогтоогдоно гэж байхгүй. Эр зориг байхгүй бол аймхай, амаа хамхисан, цаагуураа хов живд хөтлөгдсөн нийгэм болж хувирдаг. Монголын нийгэм үндсэндээ иймэрхүү байдал руу орсон” гэжээ.

СУРВАЛЖИЛГА: Төрдөө хаягдсан 207 дугаар байрныхан
СУРВАЛЖИЛГА: Төрдөө хаягдсан 207 дугаар байрныхан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.