Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Нийслэлийн Сонгуулийн хороо өчигдөр буюу 2024 оны наймдугаар сарын 14-ний өдөр хуралдаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. ​Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд:

1. Монгол Ардын Нам

2. Ардчилсан Нам

3. Иргэний Зориг Ногоон Нам

4. Үндэсний эвсэл

5. Бүгд Найрамдах Нам

6. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Нам

7. Иргэний Хөдөлгөөний Нам

8. Хөгжлийн Хөтөлбөр нам

9. ХҮН Нам

10. Ард Түмний Хүч Нам

11. Үнэн ба Зөв Нам

12. Ард Түмний Олонхийн Засаглал Нам

13. Гэр Хороолол Хөгжлийн Нам

14. ШИНЭ Нам

15. Иргэдийн Оролцооны нэгдэл нам

16. Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 27.3 дахь хэсгийг үндэслэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 15 нам, 1 эвслийг оролцуулахаар бүртгэж, тогтоол гаргалаа. Ингэснээр дээрх нам, эвслүүд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох эрхтэй болж байна.

ОБЕГ: Согтуурсан үедээ голд живсэн иргэнийг эрэн хайж байна
ОБЕГ: Согтуурсан үедээ голд живсэн иргэнийг эрэн хайж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!