Увс аймаг, Давст сумын нутаг Зүүн хөвөө багийн "Нуурын хөвөө" гэдэг газарт Увс нуурын эрэг дээр 17 хүн амарч байснаас наймдугаар сарын 5-ны өдрийн 18:00 цагт иргэн Д нь “Тэрмис” уул руу яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 6-ны өдрийн 17:06 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 15 км зам туулан 17:45 цагт очиж иргэн М/66 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхэлүүлж 18:15 цагт тус багийн “Шаварт” гэдэг газар /Тэрмис уулаас урд зүгт 8 км/-аас эсэн мэнд олсон байна.
Уул руу яваад сураггүй болсон 66 настай эрэгтэйг эсэн мэнд олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.