Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Моторт завь осолдсоны улмаас сураггүй болсон иргэнийг 4 дэх өдрөө эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум, Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 300 км, сумын төвөөс баруун хойд зүгт 100 км-т/ “Тэнгис-Шишгэд”-ийн голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлага энэ сарын 3-ны 19:08 цагт Онцгой байдлын байгууллагад ирсэн байдаг.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Агаараас эрэн хайх, аврах ангийн 111 дүгээр анги, Үндэсний аврах бригадын алба хаагчид, ар гэрийнхэнтэй нь иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг энэ сарын 6-нд анх осолдсон газраас явганаар голын урьд болон хойд эргээр нийт 3.6 км газар, осолдсон газраас доош 9 км газар дроноор самналт хийж 18:00 цагт түр зогсоосон.

Эрлийн ажиллагааг өнөө өглөө 08:00 цагт дахин эхлүүлээд байна.

ЗГ: 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна
ЗГ: 2024 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна
 
хос
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.