2013 оноос Ерөнхийлөгчийн зарлигаар Олимп, дэлхийн аваргаас медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан баг тамирчдад насан туршид нь сар бүр мөнгөн урамшуулал олгодог болсон. Ингэхдээ тамирчдад сар бүр олгох урамшууллын хэмжээг дараах байдлаар тогтоосон. байдаг. Үүнд:
- Олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
- Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
- Олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
- Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн урамшуулал тус тус хүртэнэ.
Тэгвэл Францын нийслэл Парис хотноо зохион байгуулагдаж буй зуны 33 дахь удаагийн олимпын наадамд оролцож буй 32 тамирчны медалийг буухиаг эхлүүлж, жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү эл урамшуулалд багтаж байна. Тэрбээр Дэлхийн аваргын урамшууллаас гадна олимпын мөнгөн медальтанд олгох сар бүрийн 3 сая төгрөгийн урамшуулал авна.