Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

32 бөх, 16 харваачаас авсан допингийн сорьцын шинжилгээний хариу иржээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

Үндэсний их баяр наадмын хүрээнд 32 бөх, 16 харваачаас буюу нийт 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч сорьцыг 2024.07.13-ны өдөр Герман улсын Дрезден хотын лабораторид хүргүүлсэн билээ.

Улмаар шинжилгээний хариу гарч өчигдөр буюу 2024.07.15-ны өдөр Баяр наадам зохион байгуулах коммист и-мейлээр ирээд буй талаар мэдээлж эхлээд байна. Тодруулбал, нийт 32 бөх, 16 харваачаас авсан сорьцын шинжилгээнээс сэжигтэй тохиолдол урьдчилсан байдлаар илэрсэн талаар зарим хэвлэлүүд мэдээлж буй юм.

Тэгвэл сэжигтэй тохиолдол илэрсэн гэх тохиолдолд допингийн яг ямар төрлийн бодис болохыг эцэслэн тогтооход 14-21 хоног шаардагдана хэмээн ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар өмнө нь хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдээлж байв. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс унших боломжтой.

Баяр наадам зохион байгуулах комиссоос дээрх шинжилгээний хариуг олон нийтэд хэзээ мэдээлэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

ЗТХЯ: Хялганат-Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад орууллаа
ЗТХЯ: Хялганат-Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад орууллаа
 
УАШТ: Б.Мөнхнар анх удаа УЛСЫН АВАРГА боллоо
УАШТ: Б.Мөнхнар анх удаа УЛСЫН АВАРГА боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.