Дорнод аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч болон тэднийг бэлтгэсэн багш нарыг нэг сая төгрөгөөр урамшуулсан байна. Тодруулбал, математик, физик, англи хэлний хичээлдээ 800 оноо авсан Б.Золбаяр, нийгэм судлалийн хичээлдээ 800 оноо авсан А.Батням, Г.Үүрцайх, англи хэлний хичээлдээ 800 оноо авсан Б.Эрдэнэцацралт нарыг тус бүр нэг сая төгрөгөөр урамшуулжээ. Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн багш нарт нь тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгож, батламж гардуулсан байна.
Тус аймагт 830 сурагч ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангиа дүүргэсэн байна.