ТАНИЛЦ: Энэ сарын 16-наас халуун ус тасрах байршил

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Энэ зун халуун ус хязгаарлаж, дулаан хангамжийн шугамд засвар хийх ажил үргэлжилж байна. Засварын ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-нд эхэлсэн. Ирэх наймдугаар сарын 12-нд дуусна.

Энэ дагуу энэ сарын 16-наас буюу мягмар гаргаас эхлэн 14 хоногийн хугацаанд халуун ус хязгаарлаж, засвар хийх хуваарийг танилцуулж байна.

Зүтгүүрийн депо, 220 мянгат, Хүүхдийн 100, Цирк, ШУТСО, Япон элчин, ГХЯ орчим, Залуучуудын соёлын төв, Төв усан бассейн орчим, БНХАУ-ын Элчин сайдын яам, ШУТИС-ын орчмын хэрэглэгчид, Баянгол зочид буудал, УДЭТ орчим, Төв шуудан, Хангарьд ордон 7-р сарын 16-наас 7-р сарын 30-н хүртэл /14 хоног /
Төмөр замын удирдах газрын орчим, 2,3,4,6-р бичил хорооллын орчим, Төв Гандан, хуучнаар Эх нялхас, МҮОНРТ-ийн орчим, Түндэмүн саун, Гурван гал их дэлгүүрийн урд талын орчмын хэрэглэгчид 7-р сарын 22-ноос 8-р сарын 2-н хүртэл /12 хоног /
Жаргалан хотхон, Солонгос Улсын ЭСЯ, Нархан, Оддын орон сууцны хороолол орчим, Дүнжингарав, Маршал таун, Ривер гарден, их тэнгэр цогцолбор 7-р сарын 29-нээс 8-р сарын 12-н хүртэл / 14 хоног /
Олимп хотхон, Баянмонгол хорооллоос 13-р хороолол, Нарантуул захаас Баянзүрх дүүрэг, Цэргийн госпитал, Баганат өргөө хороолол, ХСИС орчмын хороолол, Сонжин гранд зочид буудал, Алтан тэвш хороолол, АШИУС-ын шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчид 7-р сарын 29-нээс 8-р сарын 12-н хүртэл / 14 хоног /
Уяачдын наадамд 214 хурдан хүлэг тоосоо өргөж, хүчит 64 бөх зодоглолоо
Уяачдын наадамд 214 хурдан хүлэг тоосоо өргөж, хүчит 64 бөх зодоглолоо
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц