Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хориглосон хугацаанд 5 аймагт хурдан морины уралдаан зохион байгуулсан. Үүнд хариуцлага тооцоогүй Засаг дарга нарт дараагийн арга хэмжээг авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

ХЭҮК-ын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар:

-Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1-нд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаа зохион байгуулахыг Засгийн газрын тогтоолоор хориглосон байдаг. Гэвч 2024 он гарсаар хориглосон хугацаанд буюу тавдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Төв аймгийн Сэргэлэн, Баян сум, Сүхбааатар аймгийн Онгон сум, Дорноговь аймгийн Хатанбулаг, Дорнод аймгийн Баянтүмэн суманд хурдан морины уралдаан зохион байгуулагдсан. Хэдийгээр эдгээр уралдаанд хүүхдийн амь нас эрсдээгүй ч гэсэн хориглосон хугацааг зөрчсөн учраас ХЭҮК-ын шаардлагыг дээрх аймгуудын Засаг дарга нарт хүргүүлсэн. Засаг дарга нар уг шаардлагыг хэрэгжилтийг хангуулж ажиллах ёстой.

Төв аймаг, Сүхбаатар, Дорноговь аймгийн Засаг дарга нар комиссын шаардлагын дагуу тухайн нутаг дэвсгэр дээр нь хурдан морины уралдаан зохион байгуулсан сумдын Засаг дарга нарт хариуцлага тооцсон. Харин Ховд, Дорнод аймгийн Засаг дарга нар ямар ч арга хэмжээ аваагүй.

Тиймээс комиссын шаардлагыг биелүүлээгүй албан тушаалтнууудад дараагийн арга хэмжээг авна.

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ
Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 7 чиглэлд үнэ төлбөргүй үйлчилнэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.