Монгол Ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж зарим томилгоог хэлэлцлээ. УЗ-ийн хурлаар МАН-ын Генсекээр ЕТГ-ын дарга Я.Содбаатарыг томилуулахаар нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Түүнчлэн УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгаланг нэр дэвшүүлж, улмаар дэмжжээ.
Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг томилуулахаар нэр дэвшүүлэхийг дэмжсэн юм. Үргэлжлүүлэн чуулганы хуралдааны дараагаар намын дэд дарга болон бүлгийн даргын томилгоог хэлэлцэх аж.