Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн өдөр дараалж дуу цахилгаантай аадар бороо орно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 28, 29-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 7-р сарын 1-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

-Хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авах,

-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,

-Баталгаат зам, гүүрээр зорчих,

-Гол, усны ойролцоо амарч зугаалахдаа аюулгүй байдлаа хангах, үер, усны ослоос урьдчилан сэргийлэх,

-Өрхийн болон хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах,

-Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гол, усны ойролцоо ганцааранг нь үлдээхгүй байх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

УЦУОШГ: Улаанбаатар хотод орсон бороо 15:00 цаг хүртэл үргэлжилнэ
УЦУОШГ: Улаанбаатар хотод орсон бороо 15:00 цаг хүртэл үргэлжилнэ
 
QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ
QUIZA буюу Б.Батцэнгэл Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөхөөр томилогджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.