Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МӨРИЙН ХӨТӨЛБӨР: ИЗНН хувийн мөрдөгчийн хууль батлуулж, Л.Гүндалайн нам малчдын хүүхдийг гэрээр сургаж, А.Отгонбаатарын нам дундаж наслалтыг 75-д хүргэнэ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 55 секунд

126 гишүүнтэй парламентад илгээх төлөөллөө сонгох хариуцлагатай цаг үе тулж ирээд байна. Үүний тулд иргэд сонгогчид нэр дэвшигчдийн мэдлэг боловсрол, үзэл бодол зэргээс гадна ирэх дөрвөн жилийн хугацаанд барьж ажиллах мөрийн хөтөлбөртэй танилцсан байх шаардлага үүсэж буй юм. Тэгвэл өнгөрсөн удаад бид АН, МАН, ХҮН, Үндэсний эвсэл-ийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж байсан бол үргэлжлүүлэн бусад нам эвслүүдийн мөрийн хөтөлбөр дэх сонирхолтой агуулгуудыг хүргэж байна.

-ИЗНН: Хувийн мөрдөгчийн тухай хууль санаачлан батлуулна-

-Үндсэн хуульд монгол хүний хүсэл эрмэлзэл, үнэт зүйлийг тусгах үүднээс иж бүрэн хянан засварлах ажлыг эхлүүлнэ

-Улс төрийн намуудыг татан буулгах тухай хуулийг санаачлан батлуулна

-Хувийн мөрдөгчийн тухай хууль санаачлан батлуулна

-Эрчүүдийн тухай хууль санаачлан батлуулна

-Эмэгтэйчүүдийн тухай хууль санаачлан батлуулна

-1 настай хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломжийг бүрдүүлнэ

-Ард түмний хүч нам: Малчдын хүүхдийг 1-2-р ангид нь гэрээр сургаж, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхийг хуулиар хориглоно-

-Бага боловсрол эзэмшүүлэх эхний 2 жилд малчдыг хүүхдийг гэрийн сургалтын хөтөлбөрт хамруулах бодлого хэрэгжүүлнэ

-3-6 насны хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах, 1-3 насны хүүхдийг яслид өсгөх нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр шинэчлэл хийнэ

-Агаар, хөрс, усны бохирдолтоос болж эрүүл мэндээр хохирогсдын хохирлыг төрөөс нөхөн төлж, улмаар буруутай этгээдээр нөхөн гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлнэ

-"Хүүхдийн мөнгө"-ийг санаачилсан намын даргынхаа санаачлагын агуулга хэлбэрийг төгөлдөржүүлнэ

-Химийн болон генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас оруулах, хэрэглэхийг хуулиар хориглоно

-Дундаас доош орлоготой иргэдийг орлогын албан татвараас чөлөөлнө

-Өнгөрсөн хугацаанд зальт аргаар хувьчилж авсан шударга бус үйлдлийг илрүүлж, хувьчлахаар гаргасан шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ

-Нефть бүтээгдэхүүний импорт, бөөний худалдааг төрийн мэдэлд авна

-Гурил, гурилан бүтээгдэхүүний үнийн бодит бус өсөлтийг таслан зогсоож, хүн амын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг төрөөс зохицуулна

-ҮНЭН БА ЗӨВ НАМ: Монгол хүний дундаж наслалтыг 75-д хүргэж, төрөөс хулгай хийсэн хүнийг 3 үеэр нь төрд ажиллуулахгүй-

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийнэ

-Гадаад улсын иргэдэд байгалийн баялгийг бүрэн эзэмшүүлэхгүй

-Монгол хүний дундаж наслалтыг 75-д хүргэнэ

-Төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтан гадаадад эмчлүүлэх бол ажлаас нь чөлөөлнө

-Монголын төрөөс хулгай хийсэн, авлига авсан, гадны эрх ашигт үйлчилсэн хүний 3 үеэр нь монголын төрд ажиллуулахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлнэ

-Уул уурхайд ажиллаж буй залуусыг гэр бүлтэйгээ хамт амьдрах орчинг бүрдүүлнэ

-Ард түмний олонхийн засаглал нам: Сонгуулийн дүнг зөвхөн гараар тоолно-

-Сонгуулийн дүнг зөвхөн гараар тоолох хяналтын системийг дэмжих эрх зүйн орчныг бий болгоно

-Архи, согтууруулах ундаа, тамхи гэх мэт хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бүтээгдэхүүний үйлдвэрлэл, импортод хяналтыг сайжруулж, өндөр татвар ногдуулах замаар хязгаарлана

-Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг чангаруулах, худалдан авах чадварыг сайжруулах бодлого барина

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 23 градус дулаан. Бага зэргийн аадар бороо орно
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өдөртөө 23 градус дулаан. Бага зэргийн аадар бороо орно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.