Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: ААН-ээс хандив авч УИХ-д сонгогдчихоод дараа нь ашиг сонирхлын зөрчилтэй хуулиуд батлаад байхыг зохимжгүй гэж үздэг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль бүсчилсэн тойргоор явагдах гэж буйтай холбогдуулан нэр дэвшигчид саяхнаас хандивын дансаа нээж эхлээд буй юм. Тодруулбал төрийн аудитын газраас нэр дэвшигчийн тойрогт зарцуулах сонгуулийн зардлыг дунджаар 1.2 тэрбум төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг хэмээн тогтоосон байдаг.

Харин зарим нэр дэвшигчдийн хувьд хэт өндөр зардал хэмээн үзэж байгаа бол зарим нь ялангуяа ААН-үүдээс хандив авах нь хортой хэмээн илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал: Намайг УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд миний гэр бүл, найз нөхөд 1-2 сая төгрөг хандивлаж байснаас том дүнтэй хандив хүмүүсээс авч үзээгүй. Үүнийг ч миний хувьд зохимжгүй гэж үздэг. Жишээ нь том компаниудаас хандив авчхаад УИХ-д сонгогдсоны дараа бие даасан хууль санаачилж, батлуулах, УИХ-ын чуулганы индрээс хараат бусаар үг үзэл бодлоо илэрхийлэхэд хүндрэлтэй байдал үүснэ гэж үздэг. Учир нь тухайн хандив өгсөн ААН-ийн лоббид автах, ашиг сонирхлын зөрчилтэй хуулиудыг батлаад байх нь шударга ёсонд нийцэхгүй учраас сонгуулийн зардлын хандивыг сайн зүйл гэж боддоггүй. Миний хувьд өөрийнхөө сонгуульт ажлын ухуулагч, шадар туслахын цалинг, хэвлэх материалынхаа зардлыг бол гаргах боломжтой учраас иргэн, ААН-д хүндрэл учруулж нэг их хандив тусламж хүсэхгүй гэсэн байр суурьтай байна.

Нэг айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэсэн тохиолдол гарчээ
Нэг айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгэсэн тохиолдол гарчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.