Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Энэ зун бороо ихтэй, сэрүүхэн байна. Төв, зүүн аймгуудын нутгаар аадар борооны давтамж ихэснэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

Энэ зун цаг агаарын төлөв ямар байх талаар ЦУОШГ-ын Ерөнхий инженер Д.Жаргалан мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Зургаадугаар сарын эхний арван хоногт олон жилийн дунджаас сэрүүн өдрүүд үргэлжилнэ. Хоёрдугаар арван хоногт хур тунадас харьцангуй бага, олон жилийн дунджаас дулаан өдрүүд үргэлжлэх хэдий ч хугацааны дунд хэсэгт түр зуурын аадар борооны давтамж ажиглагдах магадлалтай. Мөн гуравдугаар арван хоногт ахуй бороотой. Ирэх сарын сүүлээр олон жилийн дунджаас сэрүүн өдрүүд үргэлжлэхээр байна.

Зургаадугаар сарыг ерөнхийд нь хэлбэл, баруун болон говийн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин говийн аймгуудаар хур тунадас харьцангуй бага орно. Төв болон зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу тунадас орох төлөв гарсан.

Энэ зун багагүй бороотой, сэрүүхэн байх төлөв ажиглагдаж байгаа. Ялангуяа төв, зүүн аймгуудын нутгаар илүү хур тунадастай, аадар борооны давтамж өндөр байх төлөв гарсан" гэлээ.

Өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн хулгайн гэмт хэрэгт холбогдож байна
Өсвөр насны хүүхдүүд ихэвчлэн хулгайн гэмт хэрэгт холбогдож байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.