Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алтны үнэ нэмэгдэж нэг унци нь 2442 ам.доллар хүрлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 14 секунд

Нэг унци алтны үнэ түүхэндээ 2315 ам.доллар давж өнгөрсөн сард рекорд эвдсэн. Үнэ нэмэгдсээр өнөөдрийн ханш 2442 ам.долларт хэлбэлзэж байна. Шинжээчдийн таамаглаж буйгаар ойрын хугацаанд макро эдийн засгийн тодорхойгүй байдал, үүсэж болзошгүй эрсдлээс үл шалтгаалан алтны үнэ өсөх нь.

2024 оны эцэс гэхэд нэг унци алтны үнэ 2500 ам.долларт хүрнэ гэх өөдрөг төсөөллийг UBS-ийн шинжээчид таамаглаж байна. Нөгөөтэйгүүр, Ойрх Дорнод, Украин дахь геополитикийн хурцадмал байдал нь шар металлын ханшийн өсөлтийг дэмжсээр байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. Энэ сард алт худалдаж авах дундаж үнэ 260.999.41 төгрөг байгаа юм. Өнгөрсөн сард төв банкны алт худалдаж авах дундаж үнэ 252,256, 24 төгрөг байв. Төв банкны зүгээс үнэт металл худалдан авах нь нэмэгдэж буй. Өнгөрсөн сард 850.7 кг үнэт металл худалдан авсан. Энэ нь оны эхнээс өссөн дүнгээр 4.3 тонн үнэт металл худалдан авсан дүн болохыг төв банкны зүгээс мэдээлсэн юм. Ийн алт худалдан авч байгаа нь валютын нөөцийг нэмэгдүүлэх аргын нэг юм.

Алт үнэ цэнээ алддаггүй, үнэт металл учраас аливаа улс орны төв банкууд алтны нөөцийг аль болох ахиу бүрдүүлэхийг зорьдог. Ингэснээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн сацуу улс орныхоо үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой, үнэ цэнэтэй байдлыг хадгалдаг байна.

Алтны үнийн хэлбэлзлийг харвал сүүлийн нэг сарын дотор 14 хувиар өссөн дүнтэй байна. Мөн дэлхийн зах зээлд алт, зэс болон нефтийн үнэ өсөх магадлал өндөр байгааг шинжээчид таамаглах болжээ.

О.Номинчимэг: “Авлига“ хорооллын шүүх хурал хүлээгдэж байна
О.Номинчимэг: “Авлига“ хорооллын шүүх хурал хүлээгдэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.