Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Номинчимэг: “Авлига“ хорооллын шүүх хурал хүлээгдэж байна

Огноо
Унших
1 минут 16 секунд

Нийслэлийн Засаг Даргын орлогч О.Номинчимэг “Акуа Гарден” буюу "Авлига" хорооллын асуудал хууль, шүүхийн байгууллагад байгаа. Шүүх хурал хүлээгдэж байгаа. Бид хуулийн дагуу шүүх хурал болохыг хүлээж байна. Шүүхийн шийдвэр гарсны дагуу арга хэмжээ авна" гэв.

Шүүхийн эцсийн шийдвэр гарсан тохиолдолд голын голдиролыг хааж барьсан хоёр блок барилгыг нураах аж.

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг өнгөрсөн долоо хоногт "Захиалагчдынхаа хохирлыг яаж барагдуулах нь тухайн компанийн асуудал. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж иргэдийн итгэлийг олж авсан бол компани хариуцна гэсэн үг. Аливаа бизнес хуулийн дагуу явагдах ёстой. Үүнийг мэдсээр байж, голын голдирол дотор барилга барьчхаад, захиалга авч байна гэдэг нь магадгүй, иргэдийг төөрөгдүүлж, залилан мэхлэх шинжтэй гэмт хэргийн шинжтэй байхыг ч үгүйсгэхгүй. Энэ асуудлыг мэдээж, хууль шүүхийн байгууллага эцэслэн шийдвэрлэнэ. Тиймээс иргэд олон нийт зөв мэдээлэлтэй байх ёстой" гэх мэдээллийг өгч байв.

ХҮН намын эмэгтэйчүүдийн жагсаалтыг Н.Мөнхнасан тэргүүлэхээр яригдаж байна
ХҮН намын эмэгтэйчүүдийн жагсаалтыг Н.Мөнхнасан тэргүүлэхээр яригдаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.