УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарыг шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байдаг. Тэд энэхүү шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ шүүх хурлын дараа мэдэгдэж байсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэх мөн сонгуульд нэр дэвших хүсэлтээ гаргасан эсэх асуудлаар байр суурийг нь тодрууллаа.