УИХ-аас солигдохын өмнөхөн 2020 оны УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг баталсан. УИХ-ын 2020 оны сонгуулийг 2008 оны УИХ-ын сонгуулийн тогтолцоо буюу нэг тойрог /нэг аймаг/ олон мандат гэсэн системээр явуулахаар хуульчилсан.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулинд хэд хэдэн анхаарал татахуйц зохицуулалт орсон. Тухайлбал, сонгуулийн өдрүүдэд цахим орчныг Монгол Улсын хэмжээнд Засгийн газраас гарч болзошгүй асуудлаар хааж болох сонгуулийн заалтыг тусгажээ. Учир нь УИХ-ын тухай сонгуулийн хуулийн 47.11-д "Харилцаа холбооны зохицуулах хороо нь Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн цахим орчин дахь олон нийтийн сүлжээний хандалтыг хязгаарлах, тархалтыг бууруулах технологийн арга хэмжээг сонгуулийн сурталчилгаа дууссан өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл авч болно" гэж заажээ.