Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Генерал Сулейманийн үхэл Персийн буланд байдлыг хэрхэн хурцатгав?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 52 секунд

Өнгөрсөн Баасан гарагт Америкийн Ерөнхийлөгч Дональд Трампын тушаалаар Багдадын нисэх онгоцны буудалд агаарын цохилт өгч Ираны Генерал Касем Солеймани болон 50 гаруй хүний амийг хөнөөсөн билээ.

Генерал Касем Сулеймани гэж хэн байв? Яагаад энэ хүний үхлээс болоод Америкийн хүчин Персийн буланд байдлыг хурцатгах алхам хийлээ гэж ярих болов?

Генерал Касем Сулеймани Ираны Исламын хувьсгалт корпусын тагнуулын үйл ажиллагаа, гадаад улс дахь цэргийн үйл ажиллагааг хариуцдаг хүн байв. Ливан, Ирак, Сири болон бусад Ойрхи Дорнодын дайн, халдлага зохион байгуулах зэргээр Ираны нөлөөг өргөжүүлж, Ираны холбоотнуудыг бэхжүүлэхэд чухал оролцоотой байжээ. Сулеймани нь Сирид болж буй иргэний дайнд Башшар Ассадад зэвсэг өгч, түүнийг хүчирхэг болоход тусалсан, Иемений босогчдод мөн зэвсгийн тусламж өгсөн гэх зэргээр Ойрхи Дорнод дахь дайн дажин үргэлжлэхэд маш их нөлөө үзүүлсэн хүн юм. Америкчууд түүнийг америк цэргүүдийн цусаар гараа угаасан гэж үздэг. Түүнийг Ирак дахь Америкийн цэргийн бааз руу нь дайрах төлөвлөгөөтэй байсан учраас утсгасан гэж Америкийн тал тайлбарлаж байна.

Ингээд Сулеймани байхгүй болсноор Ираны нөлөө ойрын хугацаанд саарах боловч Ираны хоосон зайг оросууд нөхөх боломжтой гэж ажиглагчид үзэж байна. Ингэснээр газрын тосны худалдаанд нөлөөлж улмаар тухайн бүс нутаг бензин шатахууны үнэ нэмэгдэнэ таамаглаж байна. 

“Гэхдээ энэ дайралт Оросод ч мөн цохит болно” гэж Оросын олигархуудын мөнгийг царцаах, боох хоригийг санаачилсан Британийн бизнесмен Билл Баудар үзжээ. Яагаад гэвэл генерал Сулемайни Путинийг мэдээллээр хангадаг, түүнтэй ойр нэгэн байжээ. “Америкчууд хэзээ л бол хэзээ Оросын хамсаатнуудыг намнах боломжтой гэдгийг харуулсан учраас одоо Путинд таатай биш байгаа” гэж Билл Баудер хэлсэн байна. 

Харин Барак Обамагийн үед Цагаан ордны Ойрхи Дорнод ба Персийн буланг хариуцаж байсан Филип Гордон энэ аллагыг Америкчууд Ирантай "дайн зарлаж" байгаатай адил гэж тодорхойлжээ.

Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи генерал нь алуулсанаас болоод цөмийн зэвсэгээ устгах сайн дурын амлалтаасаа буцаж байна гэж өнгөрсөн ням гарагт зарласан. 

 

Эх сурвалж: SALON, Radio Free Europe, BBC

Орос улс уур амьсгалын өөрчлөлтийг ашиглах төлөвлөгөөгөө зарлалаа
Орос улс уур амьсгалын өөрчлөлтийг ашиглах төлөвлөгөөгөө зарлалаа
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.