Орос улс уур амьсгалын өөрчлөлтөд хүн ам, эдийн засгаа тохируулан өөрчлөх төлөвлөгөөг зарлалаа. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулж, дулаан цаг уурын давуу талыг ашиглах зорилготой аж.
Ням гарагт засгийн газрын веб хуудаст тавигдсан баримт бичигт үйл ажиллагааны төлөвлөгөө болон уур амьсгалын өөрчлөлт ард иргэдийн амьдрал, эрүүл мэнд, аж үйлдвэр, нийгэм эдийн засгийн хөгжилд гол, чухал нөлөө үзүүлнэ гэдгийг мэдэгджээ.
Орос улс дэлхийн дулаарлаас 2.5 дахин хурдтай дулаарч байгаа. Энэхүү хоёр жилийн хугацаанд хэрэгжих “анхан шат”-ны төлөвлөгөө нь засгийн газраас албан ёсоор уур амьсгалын өөрчлөлтийг асуудал гэж хүлээн зөвшөөрч буйн илрэл юм. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уур амьсгалын өөрчлөлтийг хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн асуудал биш гэж үзэж байгаа.
Төлөвлөгөөнд шинээр далан барих, ганд тэсвэртэй ургац тарьж эхлэх, аюул ослын үеэр хүмүүсийг яаралтай вакцинжуулах, байгалийн гамшгаас нүүлгэн шилжүүлэх зэрэг ажлуудыг багтаасан байна.
Харин давуу талуудад хүйтэн мужуудад эрчим хүч ашиглалт багасна, хөдөө аж ахуйн газар нэмэгдэнэ, Арктикийн далайд усан аялал хийх боломж нэмэгдэнэ зэрэг зүйлс багтжээ.
Москва Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт өнгөрсөн есөн сард нэгдсэн. АНУ-ыг тус гэрээнээс гарсныг шүүмжлээд байсан.
Харин Ерөнхийлөгч Путины хувьд дэлхийн дулаарлыг хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн гэхээсээ илүүтэй зүгээр л “ертөнцийн үйл явц” гэж өнгөрсөн сар мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр Шведийн идэвхтэн охин Грета Тунбергийг ямар ч мэдээлэлгүй, өөр хэн нэгний ашиг сонирхолд ашиглагдаж байгаа гэж хэлсэн.
Эх сурвалж: The Guardian