Иран 2015 онд хийсэн цөмийн зэвсгийн гэрээний хязгаарлалтуудад захирагдахгүй гэдгээ мэдэгдлээ.
Иран улс цаашдаа түүхий эдээ баяжуулж, судалгаа шинжилгээ хийх тал дээр юунд ч захирагдахгүй гэж Тегеранд болсон Ираний засгийн газрын уулзалтын дараа мэдэгджээ.
Багдадад Ираний хошууч генерал Кассем Солейманиг АНУ-ын зэвсэгт хүчин устгаснаар зөрчил хурдцадсан.
Багдадаас ирүүлсэн мэдэгдэлд ням гарагийн орой АНУ-ын элчин сайдын яаманд халдлагын бай болсон гэдгийг дурджээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар элчин сайдын яамны зүгт дөрвөн удаагийн галлагаа болсон байна. Гэмтэж бэртсэн хүн байхгүй.
Энэ үйл явдлаас өмнө Иранийн парламентийн гишүүд гадаадын цэргүүдийг улсаа орхихыг шаардсан албан бус шийдвэр гаргаад байсан.
Исламын улс бүлэглэлийн эсрэг олон улсын эвслийн нэг хэсэг болж 5000 гаруй АНУ-ын цэрэг Иракт байгаа. Ням гарагийн санал хураалтын өмнө Ирак дахь Исламын улсын эсрэг үйл ажиллагаагаа эсвэл зогсоогоод байсан.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Солейманийн үхэлд өс авна гэвэл АНУ-ын зүгээс Иранд хүчний тэнцвэргүй хариу довтолгоо хийнэ гэж сүрдүүлсээр байгаа.
2015 оны зөвшилцөлд Иран улс эдийн засгийн хоригуудаа цуцлуулахын тулд цөмийн зэвсгийн үйл ажиллагаагаа зогсоож, олон улсын шинжээчдийг оруулна гэж тохирсон.
2018 онд Дональд Трамп 2015 онд хийсэн гэрээг цуцалж, Иранийн цөмийн зэвсгийн хөтөлбөрүүдэд хязгаарлалт тогтоож, баллистик пуужингийн хөгжүүлэлтийг зогсоох шинэ гэрээ хийхээр шахна гэдгээ мэдэгдсэн.
Иран улсын зүгээс энэ саналыг эсэргүүцэж, өмнөх гэрээний амлалтуудаас аажмаар буцсаар байгаа. Иран улсын төрийн хэвлэлээс ням гарагт Иран улс 2015 оны гэрээний хязгаарлалтуудыг дагахгүй гэдгээ мэдэгдсэн.
Эх сурвалж: BBC