Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 6 секунд

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, туршлагаа солилцож байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.26/ “Шинэ хоршоо” хөдөлгөөний нээлтэд оролцож үг хэллээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал зудын хүндрэлийг давантуулахад нь малчдадаа дэмжлэг үзүүлэх, мал аж ахуйн салбарын цаашдын хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, үүнтэй холбоотой хууль тогтоомж батлахад онцгой анхаарч байна. Монгол малчин, Монгол газар шороо буюу бэлчээр, Монгол мал гурав бол Монгол орон өнө мөнх орших тулгын гурван чулуу юм. Малаа, Малчнаа, Бэлчээрээ хайрлаж байж бид Монголоо авч үлдэнэ гээд малчин, бэлчээр, мал гурвын тулгамдсан асуудлын талаар санал бодлоо хуваалцаж, шийдэх гарцыг танилцуулсан юм.

Тухайлбал, малын мах, ноос, сүү, арьс шир гээд ашиг шим, түүхий эд нь үнэд хүрэхгүй байгаагаас болж малчдын орлого нэмэгдэхгүй байна. Малчдын нийгмийн асуудал ихээр хуримтлагдлаа. Ядуурал хөдөөд илүү байгаа. Боловсрол, соёлын гэх мэт нийгмийн үйлчилгээ хот суурингийнхантай адилгүй байна. Малчид эмнэлгийн тусламж, үйлчилгээнд бүрэн, тогтмол хамрагдаж чаддаггүй. Энэ бүхнээс болж малчдын дундаж нас хот, суурин газрынхнаас бага байгаа. Малчдын залгамж халаа санаа зовоосон асуудал болсон. Нийт малчдын дунд залуу малчдын эзлэх хувь 1992 онд 35 хувь байсан бол 2023 онд 24 хувь болж буурсан байна гээд малын тооны өсөлт нь чанарын өсөлтдөө саад болж байгааг онцлоод боловсруулах үйлдвэр хөгжөөгүйгээс гаднын зэх зээлийг түүхий эдээр хангагч, хавсарга улс болж хувирлаа. Малын гаралтай түүхий эдийн үнэ унаж, хонины нэхий л гэхэд тал хайрцаг тамхины үнэд ч хүрэхгүй болсон байна гэв.

Мөн тэрбээр, уур амьсгалын дулаарал, ган гачиг, цөлжилт хуурайшилт дэлхий нийтийн зовлон болсон. Манай улсын хувьд малын тооны хойноос хэт хөөцөлдсөнөөс бэлчээр хомсодсон. Бэлчээрийн талбай 1970-аад оныхоос 20.0 сая га-гаар буураад байна. Нийт бэлчээрийн 40 хувь нь 1-3дахин, 25 хувь нь 3-5 дахин, 20% ньолон дахин даац хэтэрсэн гэсэн судалгаа байдаг. Нийт бэлчээрийн 78 хувь хөрсний элэгдэлд өртөж, цөлжилт эрчимжиж байна гээд эдгээр мал, малчин, бэлчээрийн асуудлыг цогцоор нь нэг мөр шийдэх шаардлагатай гэж хэллээ.

Хаалттай хорих ангид хоригдлуудын гар, хөлийг нь үргэлж гавалж,  гэр бүлтэйгээ цахимаар ярихад  нь хөлийн гавыг шалан дээр бэхэлсэн байжээ
Хаалттай хорих ангид хоригдлуудын гар, хөлийг нь үргэлж гавалж, гэр бүлтэйгээ цахимаар ярихад нь хөлийн гавыг шалан дээр бэхэлсэн байжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.