Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 33 секунд

УИХ-ын 2024.04.18-ны өдрийн хаврын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэг яаралтай горимоор хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаар ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр уншиж танилцуулан, УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээж, хүн бүр хувьцаа эзэмших боломжийг хангахын тулд 2019 оны ҮХНӨ-өөр дамжиж энэ хуулийн төсөл боловсруулагдсан байдаг. Гэтэл энэ хуулийг гууль болгох гэж, ноогдол ашгаа авах гээд хүлээж байгаа 3.5 сая иргэний хүлээлтийг нураах гэж байгаа юм шиг асуудал орж ирэх юм. Засгийн газраас өргөн барьсан төслөөс тэс өөр "орлого төвлөрүүлэгч этгээд нь уул, уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, удирдлага зохион байгуулалтаар хангана" гэсэн заалт ЗГ-аас өргөн барьсан.

Гэтэл хуулийн төсөлд авто зам, төмөр замын дэд бүтцийн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж удирдлага зохион байгуулалтаар хангана" гэж байна. Өөрөөр хэлбэл авто замын бүх АЗЗА-нуудыг Эрдэнэс Монгол компани мэдэхээр болж байна. УБ төмөр зам, Монголын төмөр зам, Тавантолгой төмөр зам гээд бүх компаниудыг Эрдэнэс Тавантолгой компани мэдэх юм байна. Улаанбаатар төмөр зам ХНН-ийг яаж мэдэх гэсэн юм бол. Ийм хачин заалтыг оруулж ирэх юм. Үүний цаана ерөөсөө л Гашуунсухайтын авто зам гэж жилдээ 350 тэрбум төгрөгийн орлого олдог, өдөртөө 540 сая төгрөгийн орлого олж замаа засдаггүй, түүнгээр зорчиж байгаа тээврчид байнга эрүүл мэнд, амь насаараа хохирдог. Тэгээд Эрдэнэс Монгол компанийн ажилчдын цалинг тавьдаг. Үүнтэй адилхан юм хийх гэж байна. Гашуунсухайтын замаа тавьж чадахгүй байж бүх төмөр зам, авто замыг мэдэж яах гээд байгаа юм.

Өнөөдөр С зөвшөөрлийн авлигал байна гэсээр байгаад С зөвшөөрлийг уул, уурхайн компаниуд авсан. Урьд нь 1-2 сая төгрөг гэж яригддаг байсан бол өнөөдөр 20-30 сая төгрөгийн авлигал яригддаг болсон. Өнөөдөр монгол тээвэрчид 10 хоногт маш бага тээвэр хийж байхад Хятад компанийн тээвэрчид өдөр бүр өндөр ханшаар тээвэр хийж байна. үүнээс болоод тээвэрчид ажил хаялт зарлаад байж байгаа. Ийм байдлаар С зөвшөөрлийг уул, уурхайн компаниуд авснаас болж авлигал нь 20-30 сая төгрөг болсон. Салбарын яам нь яагаад энэ асуудлаа хариуцаад явж болдоггүй юм бэ.

ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.