Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

13 настай охиныг хүчирхийлсэн гэх цагдаагийн алба хаагчдын хэрэг нь БҮХ НАСААР ХОРИХ ялтай гэмт хэрэг гэв

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Сэлэнгэ аймагт цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг бүлэглэж, хүчирхийлсэн гэх хэрэг нийтэд ил болсон. Улмаар хэрэг холбогдсон алба хаагчдыг хуулийн байгууллагаас шалгаж буй юм.

Тэгвэл энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Энэ бол бүх насаар хоригдох ялтай гэмт хэрэг. Тухайн этгээдүүдийн асуудал мөрдөн шалгагдаж байгаа. Энэ нь өнгөрсөн онд болсон гэх асуудлаар сэтгүүлч мэдээлэл хийсэн байна лээ. Ер нь хохирогчийн хууль ёсны эрх ашиг номер нэг. Ямар учраас хохирогч охины өгсөн мэдүүлэг хэвлэл мэдээллээр гараад байна вэ гэх асуудалд хохирогчийн ээж гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах нь гэмт хэрэг. Би гэмт хэргийн асуудалд оролцдоггүй. Тухайн этгээдүүд гэм буруутай нь тогтоогдвол "хүн алах" гэмт хэргээс гурав дахин их ял шийтгэлтэй буюу бүх насаар нь хорих ялтай гэмт хэргийн асуудал мөн" гэлээ.

ШУУРХАЙ: 147 дугаар сургуулийн сурагчид нулимс асгаруулагчид хордож, эмнэлэгт хүргэгджээ
ШУУРХАЙ: 147 дугаар сургуулийн сурагчид нулимс асгаруулагчид хордож, эмнэлэгт хүргэгджээ
 
Улаанбаатарт -15 хэм хүйтэн. Шөнөдөө цас орж, өдөртөө цас орохгүй
Улаанбаатарт -15 хэм хүйтэн. Шөнөдөө цас орж, өдөртөө цас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.