Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Налайхын хар чулуутын аманд шар өвс шатсаныг унтраажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 8, аврах ажиллагааны 1 дуудлага бүртгэгдэж алба хаагчид шуурхай ажиллажээ. Сүүлийн өдрүүдэд ногоон бүс, зуслангийн чиглэлд шар өвс шатаасан дуудлага нэмэгдэж байна. Тухайлбал өчигдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Хар чулуутын ам шар өвс шатаж байна гэх дуудлага 15:25 цагт ирсэн. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 3 га газар шар өвс шатаж байсныг бүрэн унтрааж ажиллажээ. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж, ой, хээрийн түймрийн эрсдэл дагуулж байна.

Иймд ногоон бүс, зуслангийн чиглэлд амь нас, эрүүл мэнд, өмч хөрөнгийг галын аюулд өртөж хохирохоос урьдчилан сэргийлж

- Үнс нурмыг битүү тагтай саванд хийх

- Ой, хээрт явахдаа тамхи, чүдэнз, асаагуур, оч, нурмыг ил задгай хаяхгүй байх

- Гэр, хашаа, малын хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах

- Түймэр, галын аюулаас хамгаалахад шаардлагатай багаж хэрэгслийг бэлтгэх

- Асаасан гал, үнс нурам, тамхины ишийг бүрэн унтраахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Л.Цандэлэг нарыг “Алтан тариа“-ийн П.Цэнгүүн шүүхэд өгчээ
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Л.Цандэлэг нарыг “Алтан тариа“-ийн П.Цэнгүүн шүүхэд өгчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд